АНУ “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакциныг бүртгэлээ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson”  /J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. Энэ нь коронавирусний эсрэг АНУ-ын гурав дахь вакцин юм. /J&J/ компанийн вакцин нь “Pfizer”, “Moderna”-гийн вакцинуудтай харьцуулахад энэхүү вакцин нь нэг тунтай бөгөөд олон сарын турш хөргөгчийн температурт хадгалах боломжтой ажээ. Хүнс, эмийн хяналтын газар бямба гарагт зөвшөөрөл олгосноор Засгийн газар “J&J”-ын дөрвөн сая орчим тун вакциныг орон даяар ирэх долоо хоногт түгээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. “J&J” вакцинынхаа мэдээллийг Хүнс, эмийн хяналтын газарт хоёрдугаар сарын 4-нд ирүүлжээ. Энэхүү вакцин нь бүс нутгуудад өөр өөр үр дүн үзүүлсэн бөгөөд халдвараас ерөнхийдөө 66 хувиар хамгаалж байгаа … Continue reading АНУ “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакциныг бүртгэлээ